Шинжилгээнд хамрагдсан тарвас аюулгүй гэдэг нь нотлогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сүхбаатар суманд борлуулагдаж буй тарвас, хүнсний ногоо аюулгүй гэдэг нь шинжилгээгээр нотлогдлоо.
БНХАУ-ын Нинбо хотод тарвасны өвчин гарч аюулын нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагч А.Бямбадорж, Б. Анар-Эрдэнэ нар Сүхбаатар сумын хүнсний зах, худалдааны газруудад хяналт шалгалт хийлээ.
Аймгийн МХГ- ын даргын баталсан удирдамжийн дагуу хийгдсэн уг шалгалтаар Сүхбаатар сумын хүнсний зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд худалдаалж байгаа тарвас болон төмс, хүнсний ногооноос дээж авч аймгийн МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээнд хамрагдсан дээрх бүтээгдэхүүний шинжилгээ бүгд хэвийн гарчээ.

Ч.Отгонцэцэг