Дөрвөн аймгийн ОБГ, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн дайчид түймрийн голомтод ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул”, “Байшинт”, тус сумын Буурагчин багийн “Марзын-Ам”, Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв”, тус сумын Түнхэл багийн “Хуст”, Түнхэл тосгоны “Тайлч”, “Хүдэр-Овоо”, “Ар матах-Уул”, Хүдэр сумын Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газруудад ойн хээрийн түймэртэй байна.
Эдгээр газруудад Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн дайчид, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран ажиллаж, цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм.

Ч.Отгонцэцэг