Олон улсын армийн тоглолтод оролцохоор 22 орны цэргүүд хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-07-24 10:42:11

МОСКВА./TASS/. 22 орны 1200 гаруй цэргийн албан хаагчид Олон улсын армийн тоглолто оролцохоор Орос улсад хүрэлцэн ирлээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Олон улсын армийн тоглолт-2017”-д оролцохоор 22 орны зэвсэгт хүчний багуудын 1238 төлөөлөгч ОХУ-д хүрэлцэн ирсэн" тухай дээрх мэдээлэлд дурджээ.

Одоогийн байдлаар Азербайжан, Ангол, Армен, Беларусь, Зимбабве, Египет, ӨАБНУ, Энэтхэг, Лаос, Монгол, Казахстан, Иран, Киргиз, БНХАУ, Кувейт, Никарагуа, Серб, Тажикистан, Уганда, Узбекистан зэрэг орнуудын багууд тэмцээнд оролцох бэлтгэлдээ гараад байгаа аж.

Олон улсын армийн тоглолтын тэмцээнүүд энэ онд Орос, Беларусь, Азербайжан, Казахстан, Хятад улсын 22 цэргийн сургуулийн талбайд 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 12-ны өдрүүдэд болох аж.

Тоглолтод оролцоно гэдгээ 28 улс мэдэгдсэн бол  7 орны ажиглагчид хүрэлцэн ирэх ажээ.
О.Барс 

 

 

 

相关新闻