Наадмын талбайг засварлах ажил 50 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-20 15:03:19
Дорноговь /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226,Их Монгол Улсын  810, Ардын хувьсгалын  96, Дорноговь аймаг байгуулагдсаны 86, Сайншанд сум байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадам энэ сарын 28-наас 29-нд Сайншанд хотод болно.
Ойг угтсан баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Сайншанд сумын “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газар наадмын талбайн  засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг гүйцэтгэж буй бол “ТОБЭМ” ХХК талбайн асар, суудал зэргийг засварлаж байна.
Хот тохижилтын ажилтнууд төв талбайн гадна дотно хуримтлагдсан элсийг цэвэрлэж зүлэгжүүлж буйгаас гадна наадмын талбайн эргэн тойронд 600 гаруй уд мод суулгасан нь үр дүнгээ өгч сайн ургажээ. Наадмын талбайг засварлах ажил 50 орчим хувьтай.
Х.Эрдэнэбулган
相关新闻