“Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр зургаан хүн шагнууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын төрийн албаны зөвлөлөөс Ховд аймгаас энэ оны 7 дугаар сард “Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр зургаан төрийн албан хаагчийг шагнасан байна. Энэхүү шагналаар нутгийн захиргааны байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, төр засгийн бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх төрийн ажил үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, албан үүргээ шударга, идэвхи санаачлагатай гүйцэтгэж, амжилт гарган, төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж буй дараахь хүмүүсийг шагнажээ.
Үүнд Ховд аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн А.Оюундэлгэр, Үенч сумын ЕБС-ын багш Б.Цогоо, Мөнххайрхан сумын Сэнхэр багийн иргэн, Ахмадын хорооны дарга Б.Нямаа, аймгийн МХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ганбаатар, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн ахлах мэргэжилтэн С.Дорж нарыг шагнасаныг аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар үеэр хүндэтгэлтэйгээр гардууллаа.

А.Бямбасүрэн