Аюулгүй байдлыг хангахад нь дэм өгөх хандив өргөсөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-19 22:21:20
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 28, 29, 30-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын түүхт 80 жилийн ой тохиох гэж буйтай холбогдуулан Сүхбаатар сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон тус суманд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон компаниуд бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр байна.
Үүний нэг нь Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Алтан тариа” компанийн хамт олноос аймгийн төвийнхөө зам дагуух замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрсдлийг бууруулах, Сүхбаатар сумын өнгө үзэмжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхэд зориулан хандив өргөлөө. Энд олон улсын стандартад нийцсэн 19 төрлийн 600 гаруй замын тэмдэг тэмдэглэгээг сумын ойдоо зориулан бэлтгэж, байршууллаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻