Дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-19 13:06:53
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсээс Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чадвахыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд сум байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотооод аудит хариуцсан 60-аад мэргэжилтэн хамрагдаж байна.
Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ,үнэлгээ дотоод аудитын хэлтэс/ХШҮДАХ/-ийн дарга Д.Солонго, аймгийн ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, ХЭЗХ-ийн дарга Б.Мөнхбат нар оролцлоо. Сум байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотооод аудит хариуцсан мэргэжилтнүүдийг чадвахижуулах сургалт нь Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол шинэчлэгдсэнээс хойш анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
2017 оны 89 дүгээр  тогоолын  дагуу Нутгийн захиргааны байгууллага   Ховд аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг, Хяналт шинжилгээ,үнэлгээ дотоод аудитын хэлтэс болж өөрчлөгдлөө.
 
Цаашид аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХэлтсээс мэргэжилтнүүдийг чадвахижуулах сургалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалтыг зохион байгуулахдаа онолоос илүү практик, дадлага туршлага хуримтлуулахад анхаарч байна.
Тус аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ дтоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Б.Гантөмөр “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ,үнэлгээ хийх” журамыг танилцуулсан бол, мэргэжилтэн Б.Оюунчимэг “Хөтөлбөр тогтоол шийдвэрийн биелэлтийг тайлагнахад анхаарах зарим асуудлаар дадлага ажил хийлгэжээ.
Энэ үеэр дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд Үндэсний хөтөлбөрийг тайлагнахад анхаарах зарим асуудал, сум байгуулагын төлөвлөлт, тайлагналын тухай, Захирганы ерөнхий хуулийн хэрэгжүүлэхэд анхаарах асуудал,Эрхзүйн аяны хэрэгжилтийн байдал зэрэг сэдвүүдээр нэг өдрийн турш  суралцлаа.
 
Аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Д.Солонго ярихдаа: “Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тоот тогтоолд хариуцлагын асуудал нэмэгдсэн нь давуу талтай. Өөрөөр хэлбэл тухайн ажил хариуцсан хүн бүр эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, алдаа дутагдал гаргахгүй байх, төрийн ажил түргэн шуурхай иргэдэд хүрэхэд ахиц гарна. Иймээс сум байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотооод аудит хариуцсан мэргэжилтэн бүр эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, өөрийгөө тогтмол чадвахижуулах шаардлагатай” гэдгийг онцлон дурьдлаа.
А.Бямбасүрэн
相关新闻