“Дэлхийн тоглолт” их наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-18 15:39:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Польшийн Вроцлав хотноо энэ сарын 20-30-нд болох “Дэлхийн тоглолт-2017” их наадам оролцох Монголын баг тамирчдыг өнөөдөр үдэн гаргалаа.

БСШУСЯ-ны сайд Г.Чулуунбаатар, Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй салбарын удирдлагууд Монголын багийн тугч Д.Нацагдоржид Төрийн далбаа гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Тус наадамд Монголын 22 тамирчин сүмо, жиүжицү, аэробик гимнастикийн төрөлд өрсөлдөх юм. Баг тамирчдын замын болон хувцасны зардал болох 60 сая төгрөгийг Биеийн тамир, спортын газраас гаргаж байгаа юм.

Дөрвөн жил тутамд болдог энэхүү их наадамд 120 гаруй орны 10 мянган гаруй тамирчин спортын 31 төрөлд өрсөлдөх юм. 2013 онд Колумб улсад болсон наадмын үеэр манай баг сүмо бөхийн төрөлд нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж байв.

Ч.Ариунболд
相关新闻