Хатуулаг ихтэй ус хэрэглэснээр шүд өвчлөх шалтгаан болдог гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ундны усны 39 эх үүсвэрт хийсэн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүдийн 2016 оны лабораторийн шинжилгээгээр тус аймгийн ундны ус нь хатуувтар гэсэн ангилалд багтжээ.
Шинжилгээгээр усны найрлага дахь химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээ уранд нэгээс 23 дахин их, фторт нэгээс 2,2 дахин их, хүнцэлд хоёроос найм дахин их, нитрат долоо дахин их, нитрит хоёроос дөрөв дахин их, магнид нэгээс 33 дахин их байгаа нь Монгол Улсын “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал,ундны ус эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS: 900-2005 cтандартын шаардлагыг хангахгүй байгаа гэж албаныхан тогтоов.
Судалгаагаар хүүхдүүдийн 71.8 хувь нь, насанд хүрэгчдийн 91.1 хувь нь шүд цоохортох өвчтэй гэж аймгийн шүдний эмч Т.Зангад тодорхойлсон аж. Тиймээс сум орон нутаг болон иргэдийн хүсэлтээр аймгийн хэмжээнд шүдний эмчийн явуулын үзлэгийг гурван жил дараалан зохион байгуулж буйгаас гадна зарим сумд усны шүүлтүүр суурилуулах арга хэмжээг шат дараалалтай хэрэгжүүлж байна.

Х.Эрдэнэбулган