Ирэх хичээлийн жилд малчдад мэргэжил олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Ирэх хичээлийн жилд Дундговь аймгийн МСҮТ уламжлалт мал аж ахуйн фермерийн анги нээхээр зэхэж байна. Үүний тулд өнгөрсөн жилээс сургалтын хөтөлбөр боловсруулж эхэлсэн бөгөөд хөтөлбөр, арга зүй нь бэлэн болжээ.
Малчин хүнд ямар мэдлэгийг хэрхэн олгох вэ гэдэг сургалтын стандарт байдаггүй учраас сургалтын хөтөлбөрөө боловсруулахын тулд малчдаас суурь судалгаа авсан байна. Түүнчлэн малчдын дунд хэлэлцүүлэг явуулсан бөгөөд үүний дүнд малчид сургалтыг дэмжиж, сургалтын хөтөлбөр боловсруулахад дөхөм болжээ.
Суралцагсад нэг жилийн хугацаанд суралцах бөгөөд малчдын ажлын ачаалал арай бага үе буюу 11- 1 дүгээр сард хичээллэнэ. Энэ хугацаанд танхимын хичээлээр онолын мэдлэг олгоод, 6 дугаар сар хүртэл гэрийн даалгаварыг бие даан суралцах DVD хичээлийн хамт өгч, түүнийг эргэж шалган, үнэлэх хэлбэрээр сургалтыг явуулах юм байна.
Малчны мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай найман төрлийн чадамжийг хөтөлбөрт тусгасан. Тухайлбал, малын эрүүл мэндийг хамгаалах, уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулах зэргээр малчин хүний мэдэж, дадсан байвал зохих чадамжуудыг суралцах хугацаанд нь эзэмшүүлнэ гэж МСҮТ- ийн дэргэдэх Говийн бүсийн мэдээлэл арга зүйн төвийн аргазүйч О. Саруул хэллээ.

Т. Отгонтуяа