“Алтан дэвтэр” даншиг наадмын хөтөлбөр гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-17 17:08:31
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн баяр наадмын хөтөлбөр гарсан байна. Энэ жилийн баяр наадам нэрт соён гэгээрүүлэгч, Зава хэмээх Шагдарын Дамдины мэндэлсэний 150 жилийн ойд зориулж байгаагаар онцлог юм. Түүний бүтээл “Алтан дэвтэр”- ээр нэрлэсэн даншиг наадмыг энэ сарын 29- 30- ны өдөр товлоод байна.
Ойд зориулсан үйл ажиллагаа хоёр хэсгээс бүрдэх бөгөөд  долдугаар сарын 26- 28- ны өдрүүдэд Дэлгэрийн Чойрын хийдэд эхний үйл ажиллагаа болно.
Энэ үеэр гуч гаруй орны монголч эрдэмтэдийн хүрэлцэн ирж оролцох эрдэм шинжилгээний бага хурал, Монгол архитектурын шийдлээр багагүй хугацаанд бүтээн барьж дуусгаад байгаа Чойрын хийдийн шинэ дуганыг нээх ёслол,  Ханд даншиг хэмээх ном хурах үйл ажиллагаа болно.
Үйл ажиллагааны хоёр дахь хэсэг буюу Зава Дамдин гавжийн зохиол “Алтан дэвтэр”- ээр нэрлэсэн даншиг наадам 29- нд эхэлнэ. Энэ наадмыг говийн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган хийх бөгөөд 9 насны морьд хурд сорих томоохон уралдаан болох юм. 30- ны өдөр наадам үргэлжлэн өндөрлөхөөр хөтөлбөр гарчээ.
 
Т. Отгонтуяа 

 
相关新闻