Улсын арслан Ц.Содномдорж ОБЕГ-ын гал сөнөөгчдөд шагналаасаа хандив өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-07-17 14:52:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд гарч буй гал түймэртэй холбоотой төрийн болон төрийн бус байгууллага болон иргэд ОБЕГ-ын гал сөнөөгчдөд хандив тусламж өргөсөөр байна.
 
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын арслан Ц.Содномдорж өчигдөр ОБЕГ-т наадмын бай шагналаасаа сэтгэлийн хандив өргөжээ. ОБЕГ-ын удирдлагууд түүнд талархал илэрхийлээд, ирэх жилийн наадамд дахин түрүүлэхийг ерөөв.



 
Мөн наадмын үзүүр бөх улсын гарьд Ө.Бат-Орших, шинэхэн начин Б.Хишигбаатар, Д.Тамир нар иргэний үүргээ биелүүлж, түймрийн аюултай тэмцэж буй алба хаагчдад туслах аянд нэгдэн мөнгөн хандив өргөжээ.

Ж.Болор
相关新闻