Биологичид Москва орчмоос алаг шоргоолжны аварга том үүр олжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
МОСКВА./TASS/. Москва мужийн биологч эрдэмтэд бүс нутагтаа хамгийн томд орох алаг шоргоолжны үүр оллоо гэж Москва орчмын бүс нутгийн Экологи, байгалийн нөөц ашиглалтын яамны мэдээлэлд дурджээ.
“Клины районы ой модон дотроос олдсон алаг шоргоолжны үүр нь өндрөөрөө 1,7 м, суурь хэсгийн голч нь 2,5 м байгаа нь сүүлийн жилүүдэд олдсон шоргоолжны үүрнүүдийн дотроос хамгийн том нь болж байна” гэж Москва мужийн Экологийн сайд Александр Коган ярилаа. Аварга том шоргоолжны үүрийг зэрлэг гахайнууд ухах гэж оролдсон боловч чадаагүй байна.
Ойн шоргоолж нь ашиг тустай шавьж тооцогддог ба учир нь тэд ой модонд хор хөнөөлтэй хортон шавьжуудыг устгадаг ажээ. “Дундаж хэмжээний шоргоолжны үүр нь нэг га-г дөрөв хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний ойн талбайн хортон шавьжийг устгаж цэвэрлэдэг” гэж тус яамны мэргэжилтнүүд тайлбарлалаа.
Москва мужийн нутаг дэвсгэр дээр нийтдээ 41 төрлийн шоргоолж байдаг ба тэдгээрийн дотор тус мужийн Улаан номонд орсон хар толгойт шоргоолж бий гэнэ.

О.Барс