29 мянга орчим хүүхэд мөнгөн тэтгэмж авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт 0-18 насны 28984 хүүхэд бий. Тэдний 21856 буюу 75 хувь нь хүүхдийн мөнгөө бэлнээр авч байгаа гэж аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас мэдээлэв. Үлдсэн 7128 хүүхдэд мөнгийг нь эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан үед нөхөж олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ нь 2016 оны долдугаар сараас 2018 оныг дуусах хугацааны мөнгө болох нэг хүүхдийн 600 мянган төгрөг юм.
Харин баяр наадмын босгон дээр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу энэ оны тав, зургадугаар сарын хүүхдийн мөнгийг банкуудаар дамжуулан олгож дуусчээ. Удахгүй энэ оны нэгээс дөрөв, долдугаар сарын мөнгийг бөөнөөр нь олгохоор болсон байна.

Д.Дэлгэрмаа