Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд Б.Баярчимэг түрүүлж, улсын мэргэний болзол хангав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Алдар спорт хороо Зэвсэгт хүчний 284-р ангийн харваач, Жем Интернэйшл компанийн харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Б.Баярчимэг 34 оноогоор тэргүүлж, улсын мэргэний болзол хангажээ.
Харин эрэгтэй төрөлд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, ХХЕГ-ын 208-р анги Хилчин спорт хороо, Есүнхэй мэргэн клубийн харваач Монгол Улсын мэргэн Б.Ёндон 37 оноогоор түрүүлсэн. Ингэснээр тэрбээр Үндэсний их баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлж, Даян мэргэний болзол хангасан юм.
Энэ жил эрэгтэй, эмэгтэй нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсон. Үүнд: Монгол улсын дархан мэргэн 4, даяар дуурсах мэргэн 2, даян мэргэн 4, улсын мэргэн 17, хүндэт мэргэн 6, гарамгай харваач 7, гоц харваач 15 багтжээ. Мөн спортын мастер, аймгийн мэргэн 77, спортын мастер 68, спортын дэд мастер 55, I зэргийн харваач 28, II зэргийн харваач 5, III зэргийн харваач 2 байв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал