Хязаалан насны хурдан морьдын уралдааны дүнг эцэслэн зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-11 17:23:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар комиссоос өчигдөр болсон хязаалан насны хурдан морьдын уралдааны дүнг эцэслэн зарлав.
 
Тодруулбал: Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр түрүү магнайлж торгон жолоо өргүүлэв.

Аманхүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын харьяат Жаргалсайханы Эрдэнэтөгсийн хүрэн, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Бат-Өлзийн Отгоннасангийн хүрэн хурдлав.
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга, айргийн тавд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Цагаан-Өвгөний Жадамбын ухаа тус тус орсон хэмээн зарлав.

Өчигдөр буюу энэ сарын 10-нд болсон уралдаанаар эхний дөрвөн байрт орсон морьдыг эрлийз байх магадлалтай тул хассан байна. Хязаалан насанд нийт 304 хязаалан бүртгүүлснээс 127 нь шандас сорьжээ. 

Ч.Ариунболд
相关新闻