Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын дарга Си Жинпиний баяр хүргэсэн захидлыг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-10 18:01:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргын бие төлөөлөгч, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын дарга Си Жипиний Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн захидлыг гардуулан өгсөн юм.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны сэдвүүдээр ярилцлаа.

Уулзалтад  Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Хятадын талаас тус улсаас Монгол Улсад сугаа ЭСЯ-ны зөвлөх Ян Чиндун нарын зэрэг албаны хүмүүс оролцсон юм.


相关新闻