Т.Батхааны шарга үрээ түрүүлж, торгон жолоо өргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Т.Батхааны шарга үрээ түрүүлж, торгон жолоо өргүүлэв.
Аман хүзүүнд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уяач Б.Баярдоржийн хээр үрээ, гутгаар байрт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Д.Сумъяасүрэнгийн цагаан үрээ хурдлав.
Айргийн дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын уяач Г.Ариунбаярын хонгор үрээ, айргийн тавд Төв аймгийн Заамар сумын уяач Д.Энхболдын хээр үрээ тус тус хурдлав.
Шүдлэн насны морьдын уралдаанд 59 үрээ хурд хүч, шандсаа сорив.

Ч.Ариунболд