Шүүхийн шинжилгээний алба явуулын лабораторитай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний алба криминалистикийн багаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, хэрэглэл, явуулын лаборатори, автомашинтай боллоо. Үүнд 50 сая төгрөг зарцуулсан бөгөөд орон нутгаас мөнгийг нь шийдвэрлэсэн юм.
Шүүхийн шинжилгээний алба нь гарын хээний мөр, хуурамч бичиг баримт, гарын үсэг, гутлын болон мал, тээврийн хэрэгслийн мөрөнд шинжилгээ хийх, гэмтлийн зэрэг, гэмт хэргийн улмаас нас барсан шалтгааныг тогтоодог. Мөн эд эрхтэний гистологийн шинжилгээ, цусны бүлэг тогтоох, цусан дахь спиртийн агууламж, санхүүгийн баримт материалд шинжилгээ, магадлагаа гаргадаг юм. Түүнчлэн галт зэвсгийн сум, хонгиог байгууллагынхаа сандаа төвлөрүүлдэг байна.
“Ажлын ачаалал ихтэй, хүнд нөхцөлд ажилладаг манай албанд явуулын лаборатори нэн шаардлагатай байсан бөгөөд үүнийг орон нутгаас шийдвэрлэж өгсөнд баяртай” байна гэж тус албаны дарга Цагдаагийн дэд хурандаа Ш.Оюунбаяр хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ