Барилгын цэргийн 110 дугаар ангийг “Цэргийн гавъяаны одон”-оор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-08 11:19:25
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Эх орны бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан  Орхон аймаг дахь Барилгын цэргийн 110-р ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.   “Цэргийн гавъяаны одон”-г Монгол Улсын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Б.Амгаланбаатар Барилгын цэргийн  ангийн байлдааны туганд ёслол хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.
Одон гардуулах энэхүү ёслолын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, Орхон аймгийн Тагнуулын газрын дарга, дэд хурандаа О.Мөнхчулуун нар оролцлоо.  
Ирэх жил тус ангийн  50 жилийн ой тохионо. Барилгын цэргийн 110 дугаар анги нь Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Булган, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймгийг бүтээн босголцоход үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд  олон барилга, байгууламжийг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэсэн юм.
Б.Оюун-Эрдэнэ
相关新闻