Багууд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай хамтарч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/“Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр болон Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд тус үйлдвэрийн цех, хэлтсүүд Баян-Өндөр, Жаргалант сумын багуудтай хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр багуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн цех, нэгжүүд дэмжлэг үзүүлэх юм.
Хамтран ажиллах гэрээг бататгасан “Батламж” гардуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэр ХХК нь Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийн төлөө иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө олон ажлыг зохион байгуулж ирсэн. Цаашид сум, багийн Засаг дарга нар холбоо тогтоосон цех, нэгжүүдтэй хамтран иргэд, олон нийтийн эрх ашигт нийцсэн ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй” гэсэн юм. Харин“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ “Үйлдвэрийн газар, хэлтсүүд, багууд санаачилга гаргаж үр дүнд хүрэх ёстой. Үр дүнг бид урамшуулахад бэлэн байгаа. Бичиг баримт бол эхлэл. Жилийн дараа өнөөдөр хамтран ажиллахаар болсон талууд бодит үр дүнд хүрсэн байхыг хүсэж байна” гэлээ. Орхон аймаг 23 багтай юм.

Б.Оюун-Эрдэнэ