Г.Батжаргал: 18-25 насныхан санал хураалтад идэвхгүй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-07 20:06:23
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумны 940-ээр хэсгийн хороонд 1071 сонгогч санал өгнө. Үүнээс 20 цагийн байдлаар 630 сонгогч саналаа өгснөөр  сонгогчды ирц 58,82 хувьд хүрээд байна.

Насны ангиллаар авч үзэхэд 18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх оролцоо хангалтгүй байна. Тэр дундаа 18 настнууд санал хураалтад тун сул оролцож байгаа бол 26-аас дээш насныхны идэвх сайн байна хэмээн Зуунмод сумын 940-р хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч Г.Батжаргал онцолсон юм.

Тэрээр цааш нь хэлэхдээ, манай залуучууд долоо дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох хоёр дахь санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалав.

Мөн тус хэсгийн хороонд гарсан зөрчилгүй хэвийн үргэлжилж байгаа бөгөөд үлдэж буй хоёр цагийн хугацаанд сонгуулийн ирц 70 хүрчих байх гэж найдаж буйгаа тэрээр илэрхийлсэн юм. 


Т.Есүхэйтөмөр
相关新闻