Төв аймагт 12 цагийн байдлаар ирц 18,48 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 84 санал авах байранд нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 61 мянга 222 сонгогч санал өгнө. 12 цагийн байдлаар нийт 11 мянга 300 сонгогч санал өгснөөр сонгуулийн ирц 18,48 хувьтай явагдаж байна.
Өмнөх санал хураалтаар 12 цагийн байдлаар аймгийн хэмжээнд ирц 23 хувьтай байсан бол энэ удаа таван хувиар буурчээ.
Төв аймагт санал тоолох автомат машин гацаж, гар ажиллагаанд орсон ч санал авах ажиллагаа хэвийн явж байна.
Мөн Төв аймагт СЕХ-оос шалтгааныг тогтоохоор ТЕГ, Мэдээлэл технологийн төв, Харилцаа холбооны зохицуулах газрын хамтарсан ажлын хэсгийн 10 баг ажиллаж байгааг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Т.Есүхэйтөмөр