Хоёр дахь санал хураалтын явц Дундговь аймагт 16 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-07 12:04:37
 
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын явцыг аймгийн сонгуулийн хороо 12 цагийн байдлаар мэдээллээ. Санал хураалтын явц Дундговь аймагт 16.31 хувьтай байна.
Сонгогчийн нэрсийн жагсаалтад 29 мянга 311 сонгогчийн нэрс байгаагаас 4782 сонгогч саналаа өгсөн байна.
15 сумаас одоогийн байдлаар санал хураалтын явц хамгийн өндөр буюу 20.66- 22.24 хувьтай нь Дэлгэрхангай, Баянжаргалан, хамгийн бага буюу 11.25- 11.89 хувьтай нь Дэрэн, Өлзийт, Цагаандэлгэр сум болж байна. Аймгийн төвийн Сайнцагаан суманд санал хураалт 16.50 хувьтай байна.
Хоёр дахь санал хураалтын 12 цагийн явцын мэдээг эхний санал хураалтынхтай харьцуулахад 5.73 хувиар бага хувьтай байна.
 
Т. Отгонтуяа
相关新闻