Хот тохижуулахынхан хоёрдогч түүхий эдээр талбайгаа тохижууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-06 09:30:00
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын дагуу Хот тохижуулах газар байгууллагынхаа нийт ажиллагсдын дунд болзолт уралдаан зарлажээ. Уралдаанд Зам талбайн 1 дүгээр хэсэг хаягдал дугуй, усын сав зэрэг хоёрдогч түүхий эд ашиглан ажилчдынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэх талбай, сүүдрэвч хийжээ.
Энэ нь хог хаягдлыг ашиглан хөрөнгө зарцуулалгүйгээр маш олон зүйлийг хийж болохыг харуулсан гэж тус хэсгийн мастер А.Даваадулам хэллээ. Харин Зам талбайн 2 дугаар хэсэг гадна талбайгаа тохижуулахдаа багаж хэрэгслээ хийх бага оврын байр барьжээ. Зам талбайн 3 дугаар хэсэг байгууллагынхаа гадна талбайд цэцгийн мандал хийсэн байна.  Уралдаанд Хот тохижуулах газрын 130 гаруй ажилчид идэвхтэй оролцжээ.
                                                                                                                        Б.Оюун-Эрдэнэ

 
相关新闻