УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.
Пүрэв гарагийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Түүнчлэн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргаснаар чуулган хаалтаа хийх юм.
Б.Туул