БНХАУ-аас орж ирэх ажиллах хүчний тоо 3-4 дахин буурсан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-05 16:50:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Тэрээр хэлэхдээ, "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын гадаадаас ажиллах хүч оруулж ирэх бодлоготой холбогдуулан олон янзын тэр дундаа урд хөршөөс их хэмжээний ажиллах хүчийг оруулж ирж байна гэх сөрөг мэдээлэл гарч байна. Бодит мэдээлэл өгөхөд, манай улсад өнөөдрийн байдлаар 82 улсын иргэн хөдөлмөр эрхэлж байна. 

Сүүлийн 4 жилийн статистикаас үзвэл, 2013 онд 27.191 гадаадын иргэн Монгол Улсад ажиллаж байснаас хамгийн их буюу  22.600 нь БНХАУ, 1623 нь БНСУ-аас ирсэн байна.  

Он гарсаар манай улсад 9835 гадаадын иргэн ажиллаж байгаагаас 5841 нь тус тус БНХАУ-ын иргэд байна.
Манай Засгийн газар БНХАУ-аас оруулж ирэх ажиллах хүчний тоог 2014 онтой харьцуулахд 3-4 дахин бууруулаад байна. Тиймээс ард иргэдээ ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье гэлээ.
Б.Туул
相关新闻