Багшийн мэргэжил сонгосон элсэгч олон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-05 16:11:40
Дундговь/МОНЦАМЭ/ Энэ жил ЕБС төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 536 хүүхэд өгсөн. Шалгалт өгсөн хүүхдүүд 2 өдрийн турш элсэн орох их, дээд сургуулиасаа хуваарь сонгож дууслаа.
Дундговь аймагт МИДСК-ийн их, дээд сургуулиудын нийт 1648 хуваарь ирсэн байна. Үүнээс төгсөгчид сонголт хийсэн бөгөөд багшийн мэргэжил сонгосон хүүхдүүд хамгийн олон нь байна. Сургуулиудын элсэлтийг харахад, тухайлбал, 74 хүүхэд МУБИС-д, 57 хүүхэд ШУТИС, 45 хүүхэд МУИС- д элсэн орсон бол АШУИС-д 30, ХААИС- д 22, Этүгэн их сургуульд 12 хүүхэд тус тус хуваарь сонгожээ.
Хүүхдүүдийн хуваарь сонгосон сургуулиудын дотор Шихихутаг, Глобал удирдагч, Их Засаг, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Мандах бүртгэл зэрэг 20 сургууль багтаж байна. Эдгээрт нийт  271 хүүхэд элсэн оржээ.
Үүнээс гадна бусад их, дээд сургуулиудын төлөөлөл  ирж элсэгчдэд мэдээлэл өгч, элсэлт авч байна.

 Т. Отгонтуяа            
相关新闻