Байт сурын харвааны тэмцээнд 70 тамирчин оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Байт харвааны 2017 оны Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт эхэллээ. Уг тэмцээнийг Олон улсын хэмжээний мастер Ц.Базарсүрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байна.
Тэрээр 1980 оны Москвагийн олимпод байт сурын төрөлд эх орноо төлөөлөн оролцож байсан бөгөөд сүүлийн долоон жилийн турш Улсын аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэн зохион байгуулж байгаа ажээ. Энэ жилийн тэмцээнд найман байгууллагын 70 орчим тамирчин цэц мэргэнээ сорих юм.
Байт сурын спортын хэрэглэл материал нь өртөг өндөр байдаг. Тиймээс уг спортоор хичээллэгсдийн тоо харьцангуй цөөн байдаг гэнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд байт сураар тогтвортой хичээллэж буй 100 гаруй тамирчин байна. Тэмцээний нээлтийн ёслолд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр, Засаг дарга Д.Батлут, ОХУ-аас Эрдэнэт хотод суух Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич нар оролцов.

Б.Оюун-Эрдэнэ