Эмч, багш, ахмадууд эрүүл мэндийн үзлэгт хөнгөлөлттэй үнээр хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Ахмад настны “Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд 65-аас дээш насны 1000, “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд 40-өөс дээш насны 530, “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд 40-өөс дээш насны 1440 иргэнийг “Медипас” эмнэлэгт үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр үзлэгт хамруулж байна.
Уг ажил нь ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор эрүүл мэндийн салбарынхан үзлэгт хамрагдаж байна. Дээр дурдсан иргэн нэг бүр “Медипас” эмнэлэгт үзлэгт ороход 40 мянган төгрөг шаардлагатай. Үүнээс эрүүл мэндийн салбарт ажиллаж буй иргэдийн оншилгооны зардлыг 100 хувь, ахмад болон боловсролын салбарын ажиллагсдын үзлэг, шинжилгээний төлбөрийн 50 хувийг орон нутгаас гаргаж байна. Тодруулбал, дэд хөтөлбөр бүрт батлагдсан төсвөөс дээрх ажлыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд нийт 71 сая төгрөг төсөвлөгдөөд байна. Үзлэгт хамрагдагсад ходоод, улаан хоолойн дуран, нүдний цогц үзлэг элэг, цөс, нойр булчирхай, бөөрний эхо, зүрхний цахилгаан бичлэг гэсэн хоёр багц үйлчилгээнээс сонголтоо хийх боломжтой юм.

Б.Оюун-Эрдэнэ