Санал тоолох төхөөрөмжийг санал авах байруудад хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-04 14:20:28
Дундговь/МОНЦАМЭ/Аймгийн сонгуулийн хороо санал авах байруудад саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг өнөөдөр хүргүүллээ. Хоёр дахь санал хураалтад зориулж 29 мянга 271 ширхэг саналын хуудсыг СЕХ- оос  хүлээн авчээ.
Эхний санал хураалтад 29 мянга 275 сонгогчийн нэр нэрсийн жагсаалтад бичигдэж, 19722 нь санал өгсөн. Энэ нь нийт сонгогчдын 67.5 хувь болсон юм.
Хоёр дахь санал хураалтад санал өгөх сонгогчийн нэрсийн жагсаалт эцэслэн гараагүй. Учир нь 18 нас хүрч байгаа болон нас барсан иргэний тооноос хамааран өөрчлөгдөнө. 
Санал тоолох төхөөрөмж урьдын адил санал авах 45 байр тус бүрт нэг, хамгийн олон сонгогчтой аймгийн төвийн 7- р багийн хэсэгт 2- ыг байршуулна. Эхний санал хураалтынх шиг туршилтын өгөгдлийг энэ удаа дамжуулахгүй, төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа гэж үзсэн байна.
 Эхний санал хураалтыг зохион байгуулахад аймаг сумын сонгуулийн хороо, санал авах байрын ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч, мэдээллийн технологийн даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан нийт 458 төрийн албан хаагч ажилласан. Энэ бүрэлдэхүүнээр хоёр дахь санал хураалтыг зохион байгуулна.
 
Т. Отгонтуяа  
相关新闻