Бразилын цагдаа нар 30 жилийн турш зугтсан хар тамхины наймааны толгойлогчийг барьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-07-02 12:29:01
МОСКВА./TASS/. Бразилын хууль сахиулах байгууллагууд Мату-Гросу мужид тусгай ажиллагаа явуулсны дүнд хууль бус хар тамхины наймаачдын толгойлогч  “Цагаа толгойт” хочит хар Луис Карлос да Роша-г баривчилжээ. Бямба гарагт Бразилын Холбооны цагдаагийн хэвлэлийн нийтлэгдсэн мэдээлэлд дээрх гэмт этгээдийг бараг 30 жилийн турш эрэн сурвалжилсан гэж онцлон дурджээ.

“Спектр” нэртэй нууц ажиллагаанд хууль сахиулах байгууллагын 150 ажилтан оролцож, 24 баривчлах зөвшөөрөл олгож, есөн нэгжлэг хийжээ. Да Роша-гийн хамтаар түүний ойрын хамсаатныг саатуулсан ба үнэтэй машин, онгоц болон 10 сая долларын үнэт эдлэлийг хурааж авчээ.

Хууль сахиулах байгууллагынханд баригдахгүйн тулд да Роша нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэж, нэрээ сольсон байна. Түүнийг кокаин үйлдвэрлэх, түгээх өргөн сүлжээг бий болгосонд буруутгаж байгаа аж. Хууль сахиулагчдын үзэж байгаагаар тэд хар тамхийг Колумб, Перу, Боливи-д тарьж үйлдвэрлэдэг байсан ба дараа нь хөнгөн моторт нисэх онгоцны тусламжтайгаар Бразилын баруун районуудад хүргэж улмаар тэндээсээ цааш нь АНУ, Европ руу илгээдэг байжээ.
О.Барс
相关新闻