120 айл өрх цахилгаан эрчим хүчинд холбогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-30 18:52:31
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянцогт сумын Даргиат гуравдугаар багийн 120 айл өрхийг найдвартай цахилгаан эрчим хүчинд бүхэн холбогдов.
 
“Хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах ажил” төслийн хүрээнд Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн 120 айл өрх найдвартай цахилгаан эрчим хүчинд холбогдох нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн лхагва гарагт болсон бөгөөд Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв болон Зуунмод түгээх төвийн хамт олон оролцсон юм.

Төслийн хүрээнд үргэлжлүүлэн Төв аймгийн Зуунмод, Баянцогт, Батсүмбэр, Алтанбулаг сумын 400 гаруй айл өрхийг нэмж цахилгаан эх үүсвэртэй болгох ажлыг эхэлж байгаа талаар Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ц.Дашдэмбэрэл онцолсон юм.

Тэдгээр айл өрхүүд цахилгаан эрчим хүчинд холбогдсоноор тог цахилгааны уналтгүй, хангалттай эрчим хүчээр хангагдах бүрэн боломж бүрдэнэ гэдгийг тэрээр хэлж байна. 
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻