Чилийн эмч нар хагалгааны үеэр хөлбөмбөг үзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА./TASS/. Хагалгааны үеэр хөлбөмбөг үзсэн эмч нарыг Чилийн их сургуулийн дэргэдэх эмнэлгийн захиргаа шалгаж эхэлжээ.
Мэс засалч эмч нар хагалгааны үеэр ажлаа зогсоон, Тив хоорондын цомын тэмцээний Чили-Португалын тоглолтыг үзэж байгааг харуулсан дүрс бичлэг цацагдсаны дараа олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл гарах болсон тухай пүрэв гарагт “Канал 13” телевизийн суваг мэдээлсэн байна.

Их сургуулийн эмнэлгийн захиргаа "хагалгааны үеэр хөлбөмбөг үзэх нь өвчтөнөө хүндэтгэх зарчмыг зөрчсөн хэрэг" гэж үзэж байгаагаа мэдэгджээ. “Бид зохих захиргааны арга хэмжээ авсан мөн урьдчилсан мөрдөн шалгалтыг эхлүүлээд байгаа” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Харин мэс засал хийлгэсэн өвчтөний биеийн байдал сайжирч байгаа аж.
Үүнээс өмнө Чилийн Эрүүл мэндийн яам интернетэд тавигдсан дүрс бичлэгтэй холбоотойгоор мөрдөн шалгалт явуулах болно гэж мэдэгдэж байсан юм. Тухайн үед ямар эмнэлэгт дээрх мэс заслыг хийж байсан нь тодорхойгүй байсан ажээ.
О.Барс