Шанхайн луйварчид урлагийн бүтээл цуглуулагчдаас 7 сая долларыг залилан авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШАНХАЙ./TASS/. Урлагийн бүтээлийг зарах нэрийдлээр хуурамч дуудлага худалдаа зохион байгуулж, хамгийн багадаа урлагийн бүтээл, эд зүйл цуглуулагч 9 мянган хүний 46 сая юанийг /6,7 сая доллар/ луйвардсан хэрэгт холбоотой 53 хүнийг Шанхай хотын цагдаа нар баривчилжээ. Энэ тухай пүрэв гарагт “Шанхай жибао” сонинд мэдээлсэн байна.
Луйварчид гурван жилийн хугацаанд урлагийн бүтээлийн эд зүйлсийн дуудлага худалдааг зохион байгуулах үйлчилгээ үзүүлдэг “Циньтан” компанийн нэрэн дор ажилладаг байжээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчид үнэн хэрэг дээрээ хуурамч худалдаа явуулсныхаа төлөө 6 000-40 000 юань /882-5800 доллар/ хураан авдаг байжээ.
Мөн луйварчид эд зүйлээ “Урлагийн салбар дахь хөрөнгө оруулалт” гэдэг сэтгүүлээр дамжуулан сурталчлахыг санал болгодог байсан боловч хожим нь уг сэтгүүл хаана ч бүртгэлгүй болох нь тодорхой болжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр, дуудлага худалдаанд оролцохоор хуурамч худалдан авагч этгээдүүд ирдэг байсан ба тэдэнд үүнийх нь төлөө 250 юань /36 доллар/ төлдөг байжээ.
Эд зүйл цуглуулагчдын зарах гэж бүтээлүүдийг урьд нь хэн ч амлаж байгаагүй өндөр үнээр зарж өгнө гэж хуурдаг байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ийм хуурамч дуудлага худалдааг хотын үнэтэй зочид буудлуудад хэд хэдэн удаа зохион байгуулсан аж.
О.Барс