Оросын хүн амын дундаж наслалт 2016 онд 71,9-д хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-29 10:42:39
МОСКВА./TASS/. Оросын хүн амын дундаж наслалт өнгөрсөн онд нэмэгдсэнээр түүхэнд анх удаагаа 71,87 жил болжээ. Энэ тухай пүрэв гарагт “Известия” сонин ОХУ-ын Статистикийн хорооны мэдээг иш татан мэдээллээ.

Тус сонинд бичсэнээр, эрэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 2016 онд 66,5 жил байсан бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77 жил байжээ. Ард иргэд нь хамгийн урт насалдаг гурван бүс нутгийн тоонд Ингушет /80,8 жил/, Дагестан /77,2 жил/, Москва /77 жил/ оржээ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд иргэдийнх дундаж наслалт хамгийн бага байсан бүс нутгуудын тоонд Тува /64,2/, Чукоткийн автономит тойрог /64,4 жил/, Еврейн автономит муж /65,8 жил/ орсон байна.

ОХУ-д иргэд нь хамгийн урт буюу 75 жил насалдаг бүс нутаг бол Хойд Кавказын холбооны тойрог ба бүс нутгуудын хувьд дундаж наслалтын хамгийн их зөрүү нь 15 орчим жил байгаа аж.

2012 онд оросуудын дундаж наслалт 70,2 жил байсан гэж “Известия” сонинд бичжээ.
О.Барс 

 

相关新闻