УИХ дахь намуудын бүлэг хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж УИХ-ын чуулганыг завсарлуулаад буй.
Завсарлагааны хугацаа маргааш өндөрлөж, чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм. Үүнтэй холбогдуулж УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс хэлэлцэх асуудлын хуваарийг баталлаа.
Тодруулбал, Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд тус тус хуралдаж, энэ 7 хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэх аж.
Б.Туул