Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г баталлаа.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийн хүрээнд тус ерөнхий төлөвлөгөөг батлав.
Төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав. Мөн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.