Цогчин дуганы 3D зургийг гаргах санамж бичигт гарын үсэг зурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-27 13:06:55
Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймагт одоогийн музей байгаа Заяын хүрээний барилгын баруун хойд талд Цогчин дуган байдаг. Энэхүү дуган нь 300 гаруй жилийн настай. Энэхүү Цогчин дуганыг сэргээн засах ажлын эхлэлийг тавилаа.

Өөрөөр хэлбэл, Цогчин дуганыг сэргээн засахын өмнө хаана нь ямар хэмжээтэй чулуу, тоосго, мод хэдэн ширхэг орох вэ гэдгийг нэг бүрчлэн нарийн гаргасан 3D зургийг гаргахаар хэмжилтийн ажлаа эхлүүллээ. Энэ ажлыг хийхээр БСШУСЯ-ны харьяа “Соёлын үнэт төв” болон БНСУ-ын “Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн” хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Дуганын 3D зураг нэг жилийн дотор бүрэн дуусдаг ба зураг бэлэн болсон тохиолдолд санхүүгийн эх үүсвэрийг олж, сэргээн засах ажлыг хийж болдог байна.

БНСУ-ын “Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн нь өнгөрсөн жил Архангай аймгийн Өлзийт сумын “Өөлд бээс”-ийн хүрээний 3D зургийг хийсэн байдаг.

Цогчин дуганыг анх 1936 онд засварлаж, 1979 онд гар аргаар хэмжилт хийж байсан түүхтэй. Гэсэн хэдий ч 1993 оноос хойш эвдэрч хагаран“балгас” болжээ.

Б.Гэрэлт-Од
相关新闻