Ухуулагч нартай холбоотой дуудлага зонхилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-26 21:47:30
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Цагдаагийн газарт өнөөдөр аливаа нам эвслийн ухуулагч нартай холбоотой зургаан дуудлага бүртгэгджээ.

Энэ удаагийн сонгуулиар улс төрийн нам эвслүүдээс олон ухуулагч ажилласан. Сонгуулийн үед илт сурталчилсан ухуулах ажил хийж байгаа иргэдэд аймгийн Цагдаагийн газраас хяналт тавьж ажиллаж байгаа талаар аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга Цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвасүрэн онцолсон юм.

Аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдөр болон маргааш Төв аймгийн нутагт дэвсгэрт архи согтуурах ундаа түүгээр үйлчлэхийг хориглосон. Энэ дагуу аймгийн Цагдаагийн газраас аж ахуй нэгжүүдэд хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн жилийн сонгуулиар архи согтууруулах ундаагаар үйлчилсэн тохиолдол ганц нэг бүртгэгдэж байсан бол энэ жилийн сонгуулиар ийм дуудлага бүртгэгдээгүй байна.

Төв аймгийн нутаг дэвсгэрт аймгийн Цагдаагийн газрын 200 гаруй цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻