Сонгуулийн ирц хангалтгүй байгааг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-26 18:27:54
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/Аймгийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн явцын мэдээлэл хийлээ. Сонгогчдын ирц 37.36 хувьтай байна. Энэ үзүүлэлтийг сумдаар тооцвол Баян-Өндөр суманд 36.96, Жаргалант суманд 47.23 хувьтай байгаа аж. 
 
Санал хураалт өглөөний 7 цагаас эхэлсэн. Одоо байгаа үзүүлэлтээс харахад ирц хангалтгүй байна гэж аймгийн Сонгуулийн хороо дүгнэж байна. Тиймээс аймгийн Сонгуулийн хороо хэсгийн хороодоор дамжуулж иргэд рүү утсаар ярих зэрэг арга хэмээг зохион байгуулж байгаа гэнэ.
 
Мөн иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцож Үндсэн Хуулийн эрхээ эдлэхийг уриаллаа. Энэ удаагийн сонгуульд төсвөөс нийтдээ 14 тэрбум төгрөг зарцуулж буй. Хэрэв сонгогчдын ирц хүрээгүй тохиолдолд энэ хөрөнгө үргүй зардал болж дахин сонгуульд нэмж хөрөнгө зарцуулах эрсдэлтэй юм. 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻