Дорнодод Булган, Чойбалсан сумын иргэд сонгуульдаа идэвхтэй хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт 13.00 цагийн байдлаар 10262 сонгогч саналаа өгч, Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 20.58 хувьтай байна. 55-аас дээш насны иргэдийн идэвх сайн, 18-25 насны 1475 залуу хамрагдсан нь хамгийн сул үзүүлэлт гэв.
Тус аймгийн хувьд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 49856 сонгогч бий. Булган, Чойбалсан сумын иргэд сонгуульдаа идэвхтэй хамрагдаж байгаа бол Гурванзагал сум сүүл мушгиж явна. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь сонгогч саналын хуудсаа нууцлах үүднээс дугтуйлж байгаа. Гэтэл давхар уншуулах гэж оролдох, хүчээр түлхэх үйлдэл олон гаргаж байгаа нь саналын машиныг эвдэж болзошгүйг Сонгуулийн хорооноос анхааруулав

Тус аймгийн хэмжээн дэх 69 санал авах байранд 340 төрийн алба хаагч ажиллаж байна. Одоогоор ямар нэгэн санал гомдол ирээгүй гэж мэдээллээ.
Д.Дэлгэрмаа