Сүхбаатар аймагт санал хураалт 29,8 хувьд хүрээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн сонгуулийн хороо 12 цагийн санал хураалтын явц болон ирцийн мэдээг 13 цагт нэгтгэж дууслаа. 12 цагийн байдлаар тус аймгийн хэмжээнд 39208 сонгогчоос 11694 сонгогч саналаа өгч, санал хураалт 29,8 хувьтай үргэлжилж байна.
Нийт саналаа өгсөн сонгогчдын 1925 нь 18-25 насны залуучууд байгаа бөгөөд залуучуудын идэвхи оролцоо өнгөрсөн жилийн сонгуультай харьцуулахад сул байна гэдгийг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.
Сүхбаатар аймагт 13 цагийн байдлаар сонгуулийн санал хураах ажиллагаа хэвийн үргэлжилсээр байна. Сумдын хувьд Наран болон Түвшинширээ сумд хамгийн өндөр ирцтэй байгаа бол Түмэнцогт, Мөнххаан сумд хамгийнбага буюу 18-20 хувийн ирцтэйгээр санал авах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Т. Одончимэг