Санал хураалтын явц Дундговь аймагт 22 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцыг аймгийн сонгуулийн хороо 12 цагийн байдлаар мэдээллээ. Санал хураалтын явц Дундговь аймагт 22 хувьтай байна.
Эцсийн байдлаар 29 мянга 275 сонгогчийн нэрсийн жагсаалт гарсан. Үүнээс 6453 сонгогч саналаа өгсөн байна. 15 сумаас одогийн байдлаар санал хураалт хамгийн өндөр буюу 35 хувьтай нь Дэлгэрхангай, хамгийн бага буюу 18 хувьтай нь Сайхан- Овоо, Өлзийт сум байна. Аймгийн төвийн Сайнцагаан суманд санал хураалт 22.54 хувьтай байна.
Өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авсан. Нийт 46 хэсэгт 510 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгөх хүсэлт ирүүлснээс 492 нь санал өгч санал хураалт 96.4 хувьтай байна.

Т. Отгонтуяа