Мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын банцүкэ гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Японы мэргэжлийн сумо бөхийн 7 дугаар сарын 9-23-нд болох башёгийн банцүкэ гарчээ.
Долдугаар сарын Нагоя башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлэх юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Их аварга Хакүхо өнгөрсөн башёд 38 дахь түрүүгээ авсан билээ.
Харин энэ башёгийн баруун жигүүрийг 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана. Зүүний жигүүрийн удаад 72 дахь Их аварга Кисеносато баруун жигүүрийн хоёрт 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд босох юм. Макүүчи буюу дээд зиндаанд Монголын 9 бөх барилдана.
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолтнуудаа тэргүүлэн барилдах бол Гойдо, шинэ озэки Такаяасу нар түүний ард эрэмбэлэгджээ. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил дөрөв дараалан сэкиваке цолтой барилдах бөгөөд озэки цолонд хамгийн ойрхон бөх хэмээн мэргэжилтнүүд үнэлж байгаа юм.
Монголын маэгэшира цолтнуудаас Чиёошома Г.Мөнхсайхан зүүний тавд, Ичиножёо А.Ичиннорв зургаад, Такайнова А.Баасандорж долоод эрэмбэлэгдсэн бол Араваши Э.Дөлгөөн зүүний 12-д бичигджээ.
Жүрёо зиндаанд манай гурван бөх хүч үзэх бөгөөд Сэйро Э.Өнөболд зүүний нэгээс энэ зиндааг тэргүүлж байна. Мөн ахмад бөх Асасэкирюү барууны 2-т бичигджээ. Сандамэ зиндаанд Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар барууны нэгд, Азүмарюү С.Тодбилэг зүүний гуравт тус тус эрэмбэлэгджээ.

Д.Өлзий