Орхон аймагт Сонгуулийн ирц 17.75 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Сонгуулийн хорооноос хийсэн мэдээллээр 12 цагийн байдлаар Сонгуулийн ирц 17.75 хувьтай байна. Жаргалант суманд 706, Баян-Өндөр суманд 11152 сонгогч саналаа өглөө.
Зөөврийн битмүүлжилсэн хайрцгаар 304 сонгогч саналаа өгөхөөс 293 нь саналаа өгсөн байна. Санал хураалтын явцад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт аймгийн Сонгуулийн хороонд ирээгүй гэж Сонгуулийн хорооны гишүүн Д.Чагнаадорж хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус аймгаас 66 мянга 808 иргэн саналаа өгнө. Үүний 64 мянга 192 нь Баян-Өндөр, үлдсэн нь Жаргалант суманд саналаа өгнө. Аймгийн Засаг дарга 11.40 минутад 785 дугаар хэсгийн хороонд саналаа өглөө.

Б.Оюун-Эрдэнэ