Шинэ загварын мөрдэс зүүдэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны цэргийн алба хаагчид шинэ загварын мөрдэс зүүдэг боллоо. Ингэснээр алба хаагчдын цолыг таван хошуугаар ялгадаг болж байна.
Цэргийн албан хаагчдын ахлах офицеруудын цол, ялгах тэмдэгт таван хошуу, бусдад нь өлзий тэмдгийг хэрэглэж байсан бөгөөд дэлхий нийтийн жишгээр бүгдийг таван хошуу ялгах тэмдэгтэй болгохоор Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21- ний өдөр “ Цэргийн дүрэмт хувцас, цол ялгах тэмдгийн загвар батлах тухай” зарлиг гаргасан байна. Энэ дагуу ШШЕГ- ын цэргийн алба хаагчдын мөрдэс шинэ загвартай болжээ.
Ялгах тэмдгийн загвар шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан шинэ загварын мөрдсийг энэ сарын 23- наас эхлэн бүх цэргийн албан хаагчид нэгдсэн журмаар зүүж хэрэглэх тухай тушаалыг ШШЕГ-ын дарга гаргасан байна. Тушаалын дагуу Дундговь аймгийн ШШГА-ны цэргийн гуч гаруй алба хаагч шинэ мөрдэсээ зүүлээ.

Т. Отгонтуяа