МҮБХ-ноос “Их Эе”-ийг 2018 оны гуравдугаар сард товложээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Цэцдийн зөвлөлийн хурал өчигдөр /2017.06.22/ “Монгол бөхийн өргөө”-нд болсон талаар МҮБХ-ноос мэдээллээ.
Хурлаар Цэцдийн зөвлөлийн нөхөн сонгууль, ээлжит VIII “Их Эе”-ийн товыг зарлан тогтоох, “Их Эе”-ийн төлөөлөгч сонгох журам батлах, тэргүүлэгчдийг баталгаажуулах, чөлөөлөх болон тогтоолууд батлах зэрэг асуудлыг нийт гишүүдийн 80 хувийн ирцтэйгээр хэлэлцэн баталжээ. Ингээд МҮБХ-ны эрх барих дээд байгууллага болох “Их Эе”-ийн ээлжит хурлыг 2018 оны гуравдугаар сарын 24, 25-нд зохион байгуулахаар товлов.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүдээс нас барсан болон гарсан 13 гишүүний оронд тус холбооны дүрмийн 7.12-т заасны дагуу дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Ганхуяг, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Д.Мягмар, улсын заан Ч.Гочоосүрэн, улсын харцага Г.Элбэг, улсын начин Х.Амараа, аймгийн арслан Н.Дашжамц, Б.Мэндсайхан, засуул Д.Цогзол, бөх тайлбарлагч Б.Цогтбаатар, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр нарыг Цэцдийн зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Цэцдийн зөвлөлийн гишүүнээр шинээр сонгов.

Мөн “Их Эе”-д төлөөлөгч сонгох журмыг хэлэлцэн баталж, тэргүүлэгчдийн бүрэн эрхийг баталгаажуулан, Ү.Хүрэлбаатарыг тэргүүлэгчээс хасах шийдвэр гаргажээ. Цэцдийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар МҮБХ тогтоол гаргасан байна.

Д.Өлзий