1000 иргэнийг ажлын байраар хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв/МОНЦАМЭ/ Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхэлтийн хэлтсээс иргэдэд зориулсан зургаан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус зургаан хөтөлбөрийн хүрээнд тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр 1000 гаруй иргэнийг ажлын байраар хангах юм.
Зургаан хөтөлбөрөөс одоогийн байдлаар ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2 сумын 5 төсөлд 15 сая төгрөгийн санхүүжилт олгоод байна. Мөн хүлээгдэж байгаа 19 сумын 38 төсөлд 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгох бөгөөд энэ нь 64 иргэнийг ажлын байраар хангах юм.
Энэ талаар ХХҮГ-ын Хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтэн Д.Оюундэлгэр, Энэ оны эхний зургаан сарын байдлаар “Ажлын байрыг дэмжих хөтөбөр”-ийн хүрээнд 78 төслийн 108 ажлын байр, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 13 төслийн 20, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 5 төслийн 5 ажлын байр, “Малчдын хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 30 төслийн 60 ажлын байр, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх”-ийн хүрээнд 2 төслийн 2 ажлын байр нийт 195 өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг дэмжихээр ХЭДСанд тэрбум төгрөгийн төгрөгийг санхүүжилт хийхээр хүлээгдэж байгаа гэлээ.
Т.Есүхэйтөмөр