Санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг баталгаажуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийг шалган баталгаажуулахаар өнөөдөр өгөгдөл дамжуулж туршсан. Дундговь аймгийн хувьд санал тоолох 47 төхөөрөмж ажиллана. Өгөгдөл дамжуулах туршилтаар бүгд хэвийн ажилласан гэдгийг аймгийн сонгуулийн хорооны Мэдээлэл технологийн багийн ахлагч Г. Хишигдаваа мэдээллээ.
Өгөгдлийг өглөө 10- 12 цагт дамжуулж туршсан бөгөөд санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгасны дараа санал авах байруудаас сумдын сонгуулийн хороонд татан авч, цагдаагийн хамгаалалтад шилжүүлсэн байна.
Дундговь аймгийн 15 суманд санал авах 46 байр ажиллана. Үүнд тус бүр нэг, хамгийн олон сонгогчтой Сайнцагаан сумын Нарлаг баг дахь сонгуулийн 626- р хэсгийн санал авах байранд 2 төхөөрөмжийг тус тус байршуулах бөгөөд нөөцөд 3 төхөөрөмж хүлээн авсан байна.
Санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн 71 даамал энэ удаагийн сонгуульд ажиллахаар бэлтгэгджээ.

Т. Отгонтуяа